Монгол дахь ZTE компанийн хамт олондоо 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье

2014 оны 12 сарын 30

Дэлхийд тэргүүлэгч Харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ZTE Корпорацийн үнэнч, найдвартай хамтрагч байсаар ирсэн Монгод дахь ZTE компанийн хамт олондоо амжилт бүтээлээр дүүрэн байсан 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

 

Өнгөрсөн 10 жил нь дэлхийн харилцаа холбоо мэдээллийн технологит төдийгүй, тэр дундаа үүрэн холбооны салбарт үсрэнгүй хөгжил дэвшлийн он жилүүд болж өнгөрлөө. Энэ үсрэнгүй хөгжилд Монгол улсын харилцаа, холбооны үйлчилгээ үзүүлэгч оператор компаниуд хөл нийлүүлэн алхаж, Америкийн хэрэглэгчидтэй өрсөлдөхүйц адил бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж байгаад та бүхний хувь нэмэр багагүй байгаа гэдэгт итгэж байна.

ZTE USA нь сүүлийн 2 жилийн хугацаанд алдарт NBA-ийн Housten Rockets багтай хамтран нийгэмд чиглэсэн “ӨГӨХ УЛИРАЛ” сайн үйлсийн аянг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааг маань монгол дахь ZTE Компанийн нийт хамт олон сэтгэл зүрхээрээ дэмжин биднийг урмаар тэтгэж байдагт тань талархал илэрхийлье.

Ирэх он жилүүдэд олон шинэ төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж илүү ихийг хийж бүтээж, Монгол улсын харилцаа холбооны хөгжлийг түүчээлж явахыг монгол дахь ZTE компанийн хамт олондоо ZTE USA-ын нийт ажилчдын өмнөөс хүсье. 

Мөн та бүхэнд шинэ оны мэнд хүргэе.

Ноён ЛИШИН ЧЭНГ /Гүйцэтгэх захирал/

ZTE UNITED STATES OF AMERICA

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14825
0 эможи
keyboard_arrow_up