Нийтийн тээвэр өнөөдөр амралтын өдрийн хуваарийн дагуу үйлчилнэ

2014 оны 12 сарын 29

Энэ сарын 29-ний өдөр Монгол Улс Үндэсний  тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Тиймээс ирэх даваа гарагт буюу маргааш нийтийн тээвэр амралтын өдрийн хувиараар иргэдэд үйлчлэх юм. Харин шинэ жилийн үдэш буюу 31-ний орой шөнийн 01.00 цаг хүртэл 28 автобус нэмэлтээр иргэдэд үйлчлэх нь ээ. Учир нь 31-ний орой Чингисийн талбайд Улаанбаатарын “Мөнгөн үдэш” цэнгүүн болно. Иргэд олон нийт  хотын цэнгүүндээ орж, оноо төв талбай дээр гаргадаг уламжлалтай. Энэ үеэр шөнийн нийтийн тээврийг нэмэлтээр явуулах юм. Тодруулбал,  “А” зогсоол буюу Ленин клубын буудлаас 5-н чиглэлийн автобус,  Хэлмэгсдийн хөшөөний урд талаас буюу “B” зогсоолоос 12 чиглэлд,  Хас банкны урд тал буюу СТӨ-ний хойд талын “С” зогсоолоос 6 чиглэлийн  автобусууд тус тус явах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14799
0 эможи
keyboard_arrow_up