Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн

2014 оны 12 сарын 28

Малчид, ард иргэдийн анхааралд: 29, 30-нд нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0-5, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 2015 оны 1 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30-нд зарим газраар, 31-нд зүүн зүгийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газруудаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-1хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14783
0 эможи
keyboard_arrow_up