МЭНДЧИЛГЭЭ

2014 оны 12 сарын 26

Ханбогд уул, Хатан туулаараа овоглосон бүтээлч, хөдөлмөрч зон олондоо айсуй цагийн шинэ оны мэндийг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс айлтган мэндчилж байна.

Улиран одож буй 2014 он манай дүүргийн хувьд их бүтээн байгуулалт өрнөсөн, ирээдүйн хөгжлийн эх суурийг тавьсан сайхан жил болж өнгөрлөө.

 

Бид бүхэн Шууд ардчилал-Иргэдийн оролцоог тууштай дэмжиж орон нутгийн бүтээн байгуулалтанд Иргэдийн бүлгийг түлхүү ажиллуулан, нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар иргэд та бүхний гарт баригдаж, нүдэнд харагдахуйц тэр дундаа зам, гэрэлтүүлэг, тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр иргэдийнхээ саналыг сонсон тэднийгээ дэмжиж, хамтарч хийж хэрэгжүүлсэн бүтээлч ажлууд манай дүүрэгт олон байна.

 2014 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж бидний ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад хандсан тэднийхээ хэрэгцээ, шаардлагад тулгуурласан санал санаачлагыг дэмжин амжилттай хэрэгжүүлж байгааг хэлэхэд таатай байна.

Айлчлан ирж буй 2015 он дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэд бидний амьдрах орчин сайжирсан, ажил бүтээл нь дээшилсэн, үр хүүхэд минь эрүүл саруул өсөн торнисон, залуучууд нь амжилтаа ахиулсан, ахмадууд нь энх тунх амьдарсан бидний амьдралын хамгийн сайхан он цагийн нэг үе болно гэдэгт та бүхний адил итгэл төгс байна.

Та бүхэнд шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14724
0 эможи
keyboard_arrow_up