2014 онд Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлсэн ажлыг цөөн үгээр

2014 оны 12 сарын 25

Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас “Хан-Уулын авьяастан-2014” зорилтот төслийн хүрээнд энэ онд ажилчны урлагийн их наадмыг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулжээ. ”Ажилчны урлагийн их наадам”-ын хүндэт өргөмжлөлөөр ХААИС-ын “Хатан туул” бүжгийн хамтлаг, Шилдэг байгууллагаар Хан-Уул дүүргийн хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэр нэгдүгээр байранд орсон бол хоёрдугаар байранд зэвсэгт хүчний 326-р анги, гуравдугаар байранд ХААИС орсон юм. Харин шилдэг хороогоор долдугаар хороо нэгдүгээр байранд орж өргөмжлөл 500 мянган төгрөгөөр шагнагдсан бол хоёрдугаар байранд гуравдугаар хороо өргөмжлөл 400 мянган төгрөг, гуравдугаар байранд хоёрдугаар хороо орж өргөмжлөл 300 мянган төгрөгөөр шагнагдсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14668
0 эможи
keyboard_arrow_up