Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 25

09:00 цагт Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжид салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох нь зөв үү гэдэг асуудлаар Хөдөлмөрийн сайд байр сууриа илэрхийлнэ: Утас:  91915340

09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын XXII ээлжит хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсөвт тодотгол хийнэ.

09:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Даргын зөвлөлийн хурал болно. Хурлаар"Аймаг, нийслэлийн хөрсний эрүүл ахуй, бохирдлын байдалд хийсэн хяналт шинжилгээний дүн", "Арьс ширний үйлдвэр, хэвлэл, хими цэвэрлэгээний газруудад хийсэн хэмжилт, шинжилгээний дүн", "Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүн"-г тус тус хэлэлцэнэ. Утас 91989890

09:30 цагт Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал хэмжил зүйн газарт болно. Уг хуралдаанаар нийт 12 асуудлаар 68 стандартын тухай хэлэлцэнэ: 28 стандарт шинээр, 25 стандарт үндэсний болгох, 12 стандарт дахин хянах, 3 стандартад нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэнэ.

11:00 цагт Монголын ахмадын чөлөөт холбооны байранд МУ-ын 107 настай ахмадад 1 өрөө байрны эрхийн бичиг олгох үйл ажиллагаа болно. Утас: 99256920

11:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос “Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааны талаар  Тусгаар Тогтнолын Ордны 1 давхар дахь  Залуус хөгжлийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд "Шинжлэх ухаанаа аваръя" Түр хорооноос "Шинжлэх ухаан сүйрэх үү" сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14611
0 эможи
keyboard_arrow_up