Өсвөр насандаа ээж болох охидын тоо нэмэгджээ

2014 оны 12 сарын 24

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв  өсвөр насны охидын жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Би нисдэг охин” кампанит ажлыг энэ сарын нэгнээс эхлэн гурван сарын хугацаатай эхлүүлжээ.  Канадын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг  кампанит ажлын хүрээнд  “Дүүлэн нис охин минь” бодит амьдралаас сэдэвлэсэн уран зохиолын ном, “Би нисдэг охин” теле жүжиг, нийслэлийн төвөөс алслагдсан ерөнхий боловсролын 20 сургууль дээр “Далавч бүтээх” өдөрлөг зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна. Манай улсад сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын жирэмслэлт харьцангүй нэмэгдсэн. Тухайлбал 2011 онд 15-19 насны 2712 байсан бол 2012 онд энэ тоо нэмэгдэж 4198 болжээ. Харин өнгөрсөн оны хувьд 3589 охин өсвөр насандаа ээж болсон байна. Дээрх тоон үзүүлэлт нь манай улсын хувьд харьцангүй өндөр үзүүлэлт юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14567
0 эможи
keyboard_arrow_up