Дүнжингараваас Улиастайн уулзвар хүртэлх автозамыг энэ сарын 26-нд нээнэ

2014 оны 12 сарын 23

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил 90 хувьтай байна. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам болох бөгөөд Нарны замд хөдөлгөөний ачаалал өгөхгүйгээр нэвтрэх боломжтой болно. Тус автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 26-ны өдөр нээж, төмөр замын хамгаалалтын хаалтыг дулааны улиралд хийхээр төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14528
0 эможи
keyboard_arrow_up