Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 23

08:30 цагт Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын Барилгачдын Холбооны байранд очиж тус холбооны удирдлагуудтай уулзалт хийнэ. Утас:  89892112

09:00-13:00 цагт "Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт хөгжлийн хэлэлцүүлэг Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99140426, 99135393

10:00 цагт СХЗГын даргын 2014.12.09 -ний өдрийн тушаалаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн Хүлэмжийн хийн ялгаралт, шингэлтийг тооцоолох магадлаа нотолгооны албыг MNS ISO14065:2013 стандартын шаардлага хангасан тул 2 жилийн хугацаатай итгэмжлэхээр болон гэрчилгээг гардуулна. Утас: 99006864

10:00 цагт Хууль сахиулахын их сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулиас үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн 2014 онд хийсэн ажлын үр дүнг тайлагнан, цаашдын бодлого чиглэлийг тогтоох зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөгГ-ийг өөрийн сургуулийн байранд зохион байгуулна.

10:30 цагт Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлсэн, хамгааллын үйлчилгээ үзүүлж буй арга хээний талаарх хэвлэлийн бага хурал  Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулагдана. Утас: 94839684

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн дүнг Хэвлэлийн Хүрээлэн, ЮНИСЕФ, Хүүхдийн төлөө газрын мэргэжилтнүүд танилцуулна.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголын Үндэсний Бөхийн Холбооны хууль бус үйл ажиллгааны сүүлийн үеийн мэдээллүүд болон гаргуунд нь гаргасан Монгол бөхийн талаар Монгол бөхийн хөгжил шинэчлэлт ТББ-аас мэдээлэл хийнэ.

13:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн ёс зүйгүй байдлын талаар Спортын холбоодын удирдлагууд мэдээлэл хийнэ.

14:00 цагт “Чадах ядахаараа олуулаа баярлацгаая” сайн үйлсийн аяны нээлт Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн Амбулаторийн / Яармагийн хуучин эцсийн буудлын зүүн талд 2 давхар ногоон байр/-ны Сэргээн засах кабинетэд болно. Утас: 88020965, 99978179

15:00 цагт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тойргийнхоо амьдралын боломж тааруу өрхийн хүүхдүүд болон урлаг, спорт, сурлагын өндөр амжилт үзүүлсэн хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулна. Агрга хэмжээ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль дээр болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14459
0 эможи
keyboard_arrow_up