12 сарын 31-ны орой 28 автобус иргэдэд үйлчилнэ

2014 оны 12 сарын 22

Шинэ оны баярын цэнгүүн 31-ний орой Чингисийн талбайд болж дууссаны дараа 28 автобус иргэдэд үйлчилнэ. Шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд талбай дээр он гаргасан иргэд автобусаар гэртээ харих боломжтой.Тиймээс иргэд Чингисийн талбайн гурван талд байрлах нийтийн тээврийн зогсоол дээрээс явах чиглэлдээ суух боломжтой юм байна. Тодруулбал, талбайн баруун тал буюу Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс, мөн хуучнаар Ленин клубын урд талаас болон талбайн зүүн тал буюу Хас банкны зогсоол дээрээс нийт 28 автобус иргэдэд нэг цагийн турш үйлчилнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14449
0 эможи
keyboard_arrow_up