О.Магнай ажлаа өгөхөө мэдэгдлээ
ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр ажлаа өгөх болсоноо дараах хоёр шалтгаанаар тайлбарласан юм. Нэгд шинээр байгуулагдсан ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Шийдлийн засгийн газар ямар ч сөрөг хүчингүй болсон учир сөрөг хүчингүй засгийн газарт ажиллах боломжгүй. Хоёрт Шадар сайдаар ажиллаж буй У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй хэмээн тайлбарласан юм. О.Магнай нь ШӨХТГ-т хоёр жил дөрвөн сарын хугацаанд ажилласан байна. Тэрээр энэ хугацаанд 6000 гаруй иргэдийн гомдлыг шийдвэрлэж, 1000 гаруй шалгалт хийж 8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан өгчээ. Тэрээр өргөдлөө сэтгүүлчдэд мэдээлэл хийсний дараа ерөнхий сайдад өгөхөөр явсан юм.