Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 22

11:00 цагт ШӨХТГ-ын дарга О.Магнай ШӨХТГ-ын хурлын танхимд  хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91021020

11:30 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх Налайх дүүргийн алслагдсан хорооллын ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн автобус хүлээлгэж өгөх арга хэмжээ Амгалангийн эцсийн буудал дахь "Босса" худалдааны төвийн урд талбайд болно.

12:00 цагт Аж үйлдвэрийн яам, "Нар-Мон" ХХК, Үндэсний үйлдвэрүүдийн мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлж буй "Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв"-ийн нээлт  “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Шөнийн захад болно.

12:00 цагт ДЦС-ийн 123 МВт-ийн өргөтгөлийн ажлыг хүлээж авах ёслол болно. Утас: 631284, 99042858,

14:00 цагт УИХ-ын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ЭМЯ-ны удирдлагуудтай хамт “150 ортой хүүхдийн эмнэлэг барих” асуудлаар ЗГ-ын XIII байр Зам, тээврийн яамны байранд ажиллана. Үргэлжлүүлэн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт очно.

14:00 цагт Афганистан, Судан улсуудад үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль болон салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ЗХЖШ-т болно. Утас: 99160187

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14387
0 эможи
keyboard_arrow_up