Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн тоглоомын талбай бүхий автомашины зогсоол ашиглалтад орлоо
2014 оны 12 сарын 19
Сонгинохайрхан дүүргийн 17 хорооны иргэдийн санаачилгаар 32, 33 дугаар байрны дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий автомашины ил, далд зогсоол барих шийдвэрийг тус дүүргийн ИТХ гаргасан. Уг шийдвэрийн дагуу бүтээн байгуулалтын ажлыг “Дайчин Мугсу” ХХК иргэдээс дэмжлэг аван гүйцэтгэж хүлээлгэж өглөө. Нийт 200 авто машины зогсоол, оршин суугч, иргэдэд нарлаж, салхилах боломж олгосон иж бүрэн тохижилт бүхий талбайг барьж байгуулсан байна. Оршин суугчдын зүгээс авто машины зогсоол, грашийн хүрэлцээ муу гэсэн асуудлыг удаа дараа тавьж байсан нь ийнхүү шийдэгдлээ гэж Сонгинохайрхан дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14333
0 эможи