Өнөөдөр ”Нээлттэй хаалганы өдөр” болно
2014 оны 12 сарын 19
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах юм байна. Нээлттэй хаалганы өдрөөрөө тус байгууллага иргэдэд сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө, гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээг хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх ажээ. Түүнчлэн байгууллага танилцуулах үеэр цугласан иргэдийн гарын мөрийн дардсыг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч дурсгал болгон өгөх, цусны бүлэг тодорхойлох, архивын лавлагаа олгох юм байна. Мөн хуурамч бичиг баримтыг илрүүлэх хэт ягаан хэт улаан богино долгионы аппаратыг ашиглан хуурамч мөнгөн дэвсгэртийг таниулж, галт зэвсгийн төрөл зүйл, сум хонгионы бүрдлийн талаар мэдэлэл өгөх гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14290
0 эможи