Б.Энхболд: ”Хурд” арга хэмжээг хэрэгжүүлснээр зам тээврийн осол багассан

2014 оны 12 сарын 19

Хан-Уул дүүргийн ЗЦГ-ын ХАБХ зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболдтой ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна.
Сайн байна уу, Энэ онд Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлуудаас  дурдвал?

Энэ онд Замын цагдаагийн газраас  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд тодорхой төлөвлөгөө тайлан гарган, түүнийхээ биелэлтийг нь хангаад ажиллаж байна. 

 

Дүүргийн  ЗЦГ-аас хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалах бүс, хурд ба аюул, явган зорчигч, хорт утаа, авто тээврийн хяналт оношлогоо, тэмдэг тэмдэглэгээг мөрдүүлэх  зэрэг хэд хэдэн томоохон ажил зохион байгуулсан. Мөн Нийслэлийн засаг даргын удирдамж болон ХУД-ийн Засаг даргын тогтоол шийдвэрийн дагуу хяналт шалгалтыг хийж байна. Манай нутаг дэвсгэрт 11 сард Нийслэлийн Засаг даргын захирамж буюу А191 тоот тогтоолын дагуу том тэрэгний хөдөлгөөнийг 10 сарын 20-оос 11 сарын 20 хүртэл, 3 сарын 20-иос 4  сарын 20-н хүртэл хөлдөлттэй холбоотойгоор хязгаарладаг. Үүнтэй холбоотой хяналт шалгалтыг цаг тухай бүрт нь хийсэн.
Дүүргийн хэмжээнд зам засварын ажил энэ онд хэр их хийгдсэн бэ?
Техник, замын хяналтын чиглэлээр энэ жил манай дүүргийн Замын цагдаагийн тасаг  өмнөх жилүүдэд нийслэлийн гудамж төсөлд санал өгсний хүчинд дүүргийн өргөтгөл хийгдэх зам болон шинээр хийгдэх замын ажил 90 хувьтай байна. Зарим арга хэмжээ нь тодорхой шалтгааны улмаас бага зэрэг хойшлогдсон.
Яармагт байрлах гүүрний засвар хэдэн хувьтай явж байгаа вэ?
Дүүргийн дөрөвдүгээр хорооны түр гүүрний эвдрэл  найман сараас ашиглалтанд ороод үүнээс хойш хойд урсгалын төв замтай нийлсэн хэсэг  нь хагарал үүсч, тухайн холбогдох газар руу нь мэдэгдэж янзлуулсан. Харин сарын дараа урд  талын зорчих хэсэг эвдрэл үүсч янзлуулсан. Хэдий янзлуулаад байгаа ч саяхан сарын өмнө голдоо бараг 40-50 см-ын урттай хагарал үүсч, түүн дээр зам тээврийн осол 2-3 гарсан. Уг эвдрэлийг  удаа дараа Монгол HD, NTV, TV5, olloo, Star tv,  2-р суваг телевизүүдтэй хамтарч энэ чиглэлээр газар дээрээс нь сурвалжлага хийж, жолооч нарыг тухайн газар нь зогсоож бодит байдалтай танилцуулсан. Ингэснээр авто замын газраас долоо хоногийн өмнө тухайн замыг засч дууссан. Уг гүүрийг засварласнаар зам тээврийн осол багасана гэж үзэж байна.
Дүүргийн хувьд зам тээврийн осол хэр гардаг вэ?
Богд уулын арын замтай холбогдсон Нисэх, Яармагийн хоёр урсгалтай зам нээгдсэн. Үүнийг дагаад жолооч нар  хурд хэтрүүлээд зам тээврийн осолд өртөх нь их байна. Нисэх, Яармагийн зам дээр 18 хүн нас барсан хэрэг гарсан. Үүнээс хоёр нь одоо болтол эзэн холбогдогч нь тодорхойгүй байна. Энэ чиглэл дээр бид “Гудамж” төсөлтэй  хамтраад Яармаг,Нисэхийн замд нийт 6 гэрлэн дохиог байрлуулан явган хүний гарцыг байршуулсан.  Мөн дүүргийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгч нартай хамтран гэрлэн дохио болон явган хүний гарцан дээр дүүргийн ажилгүй иргэдийг татан оролцуулж, хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтнуудыг өдрөөр нь цалинжуулаад ажиллуулсан.
Энэ ажлын хүрээнд зам тээврийн осол хэдэн хувь багассан бэ?
Энэ ажлын үр дүнд 8 сараас зам тээврийн осол гарах нь харьцангуй багассан. Нийтдээ  дүүргийн Замын цагдаагийн хэлтэс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3295 жолоочийг 10 сарын 20-ны өдрийн байдлаар илрүүлсэн ба түүнээс 295 жолооч нь жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоодож явсаныг баривчилсан.
Явган иргэд зам тээврийн  осолд хэр их өртдөг  вэ?    
Нэг буудлаас нөгөө буудлын хооронд гарахдаа 4 хүн зам тээврийн осолд өртөж, 1 хүн зам дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Автозамын  газар болон Улаанбаатар нэгтгэлд хайс тавиулах арга хэмжээг 9 сараас хойш тавьсан боловч байхгүй гэсэн шалтгаанаар тавьж өгөхгүй байна. Уг нь хайс тавьснаар явган зорчигчид гарцаараа гарч, зам тээврийн осолд өртөх магадлал нь багасах юм. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахын тулд 120-ын явган зорчигчийн гүүрийг ашиглалтанд оруулсан. Ингэснээр нийтийн тээврийн буудлаар зам хөндлөн шууд гарах нь багасаж, зам тээврийн осолд өртөх нь  харьцангуй багассан. Мөн өргөтгөсөн замыг ашиглалтанд оруулсан байгаа. Хуучин хоёр урсгалтай, сөрөг эгнээтэй зам байсан бол одоо нэг талдаа гурван эгнээтэй нийтдээ зургаан эгнээтэй болж өргөссөн.
Өмнөх онтой харьцуулахад зам тээврийн осол ямар үзүүлэлттэй байна вэ?
Энэ бол хоёр талтай л даа. Монгол улсын хэмжээнд 2014 оны эхний 8 сарын байдлаар гаалиар 26162 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Энэ нь хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгсэл давхар өсч байдаг. Үүнийг дагаад осол хэргийн гаралт  дагаад давхар өсч байдаг. Энэ жил нас баралт Хан-Уул дүүргийн хувьд нилээд өндөр үзүүлэлттэй гарлаа. Зам өргөссөнтэй холбоотойгоор жолооч нар хурд хэтрүүлэх нь их байна. Ингэж хурд хэтрүүлснээс  үүдээд зам тээврийн осол  их гарсан.
Замын цагдаагийн газраас ослыг бууруулах  ямар арга хэмжээ зохион байгуулсан вэ?
“Хурд” арга хэмжээг хурд хэтрүүлж болзошгүй Нисэх, Яармаг, Био кабинет, Өлзийт, шувуун фабрик, уулын замд хурд хэмжигчтэй хэсэгчилсэн болон нэгдсэн  шалгалтыг үе үе зохион байгуулж ажилласан. Нисэх, Яармагийн зам шулуун болохоор хурд хэтрүүлж зам тээврийн осол их гарах болсон. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хамтран нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар осол буурсан үзүүлэлт гарсан. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс дүүргийн хэмжээнд хяналтын камерыг 120 мянгатын уулзвар, цагаан хаалга зэрэгт нэг нэг  байршуулсан. Гэвч цагаан хаалганд байрлах хяналтын камер нь байршуулсан  цагаасаа эхэлж ажиллаагүй. Бид албан мэдэгдэл өгөхөд замын хөдөлгөөний удирдлагын төвөөс холболтын кабелыг нь хулгайлсан гэсэн хариу ирсэн. Тэр кабель нь одоо болтол ирээгүй байгаа. Дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил илрүүлэгч камер байхгүй.  Хяналтын камер суулгах талаар 2015 оны төсөв, Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулсан. Уг төсөл маань ирэх  онд  хэрэгжүүлбэл зөрчил гарах явдал нилээдгүй багасана.
Танай дүүргийн замын цагдаагийн газраас сургуулийн насны хүүхдүүдийг осолд орохоос сэргийлсэн ямар ажил зохион байгуулж байгаа вэ?
Дүүргийн хэмжээнд 16 ерөнхий боловсролын сургууль, 23 цэцэрлэг байдаг. Энэ 16 сургуулийн 10 сургуулийн хүүхдүүдэд  бага, дунд,  ахлах гэж тусгай хөтөлбөр гарган, сургуультай нь холбогдож зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хичээлийг улиралд 1 удаа зохион байгуулж байна. Ингэснээр хүүхдүүд  зам тээврийн осолд өртөх нь эрс багассан.
Мөн “ногоон-гэрэл-цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулснаар хүүхдүүд  зам тээврийн хөдөлгөөний талаар мэдлэгтэй болсон. Мөн  “ногоон-гэрэл-цагаан шугам” арга хэмжээнд анх удаа манай  дүүргийн  хувийн хэвшлийн “Орчлон” олон улсын сургууль орж, нэгдүгээр байр эзэлсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14280
0 эможи
keyboard_arrow_up