Нийслэл АНУ-ын "Сиско" компанитай хамтран ажиллахаар боллоо

2014 оны 12 сарын 19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Мэдээллийн технологийн тэргүүлэгч “Сиско” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд:
 
  1. Үүлэн технологид тулгуурласан ухаалаг засаглалын шийдлүүд
  • Хотын үүлэн дата төв. Энэ дата төв нь төрийн бүх цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд болон бүх чиглэлийн үйлдвэрлэлийн мэдээллийн системийг нэгтгэн боловсруулах үндсэн төв болно.  Дата төв нь сүлжээ, тооцоолох техник, үүлэн тооцоолуурыг удирдах програм хангамжаас бүрдэнэ.
  • Цахим засаглалын сүлжээ. Сүлжээний нэгдсэн дэд бүтэц нь хотын бүр салбар нэгж, иргэдийг цахим засаглалын үйлчилгээнд холбоно.
  • Цахим засаглалын мэдээллийн системүүд
  1. Хотын утасгүй интернетийн сүлжээ
  • Хотын утасгүй интернетийн сүлжээ (Wireless City). Төлбөртэй болон төлбөргүй WiFi сүлжээг хотын нийт иргэд хандах боломж бүрдүүлнэ. Портал сайт болон сурталчилгааны системийг ажиллуулж зардлаа нөхнө. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн ихээхэн хэмжээний мэдээлэлд шинжилгээ хийсний (big data) үндсэн дээр иргэдийн зан үйлдэл, шилжилт хөдөлгөөнийг нэгтгэн тодорхойлж хотыг оновчтой удирдах  шийдвэр гаргахад тусална.
  1. Бүх зүйлд интернетийн давуу талыг ашиглах (Internet of Everything IoE)
  • Хотын аюулгүй орчинг бүрдүүлэх төсөл. Ухаалаг камерийн хяналт, дүрс таних, их хэмжээний мэдээлэлд шинжилгээ хийх замаар Улаанбаатар хотын аюулгүй амьдралын орчинг сайжруулна. Гэмт хэргийг автоматаар илрүүлж түүнийг таслан зогсооход шаардагдах хугацааг эрс багасгаж, мэдээлллийн шинжилгээг ашиглан гэмт хэргийн тоог бууруулна.
  • Хөдөлгөөний хяналтын ухаалаг систем (Smart : Connected City Traffic).  Замын хөдөлгөөнийг хянаж оновчтой зохицуулсанаар түгжрэлийг багасгаж замын хөдөлгөөнийг хэвийн горимд оруулна.
  • Ухаалаг автомашины зогсоол (Smart Parking).  Сул зогсоолын талаарх бүрэн мэдээллийн иргэдэд өгсөнөөр автомашины зогсоол хайх явалт, түгжрэлийг багасгана.
  • Ухаалаг хотын гудамжны гэрэлтүүлгийн удирдах систем. (Smart+Connected City Street Lighting).  Нийт гудамжны гэрэлтүүлгийг ухаалгаар удирдаж цахилгаан болон ашиглалтын зардлыг бууруулна.
  1. Харилцаа холбооны нэгдсэн шийдэл  (Unified communication).
  • Үүрэн технологид суурилсан видео холбоо. Энэ шийдэл нь төр засаг, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд г.м төрөл бүрийн салбарын хэрэглэгчдийн харилцан хамтын ажиллааны видео холбоог хангана. Үүнд өндөр дүрслэлийн видео холбоо, WebEx програм, месенжерийн систем болон интернет холбоо багтана.
  1. Ухаалаг боловсролын систем  (Smart Education).
  • Ухаалаг боловсрол. Өндөр дүрслэлийн видео төрөөрөмж болон WebEx технологийг нэгтгэн алслагдсан сургуулиудад  шилдэг сургалтын явуулах ажээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14264
0 эможи
keyboard_arrow_up