Хан-Уул дүүрэг 2015 оны төсвөө баталлаа

2014 оны 12 сарын 22

2014.12.18-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны Иргэний танхимд 10:00 цагт эхэлж нийт 35 төлөөлөгчөөс 31 төлөөлөгч оролцлоо.

 

Тус хуралдаанд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг болон ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөгч нар оролцсон бөгөөд хуралдааныг ИТХ-ын дарга Д.Батбилэг даргалан явууллаа. Тус хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн баталсан юм.  Тодруулбал, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2015 оны зорилтын тухай, Дүүргийн 2015 оны Орон нутгийн төсвийн тухай, Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны төлөвлөний тухай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай хэлэлцэн баталсан юм.

Мөн  Хан-Уул дүүрэг 2015 оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогын хүрээнд боловсруулсан тухай тус хуралдаанд оролцсон төлөөлөгчид хэллээ. Үүнд:
1.    Хан-Уул дүүргийн Засаг дарга 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх
2.    Дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэх боломжит эх үүсвэрийг дайчлан татварын орлогыг өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс бууруулахгүй байх
3.  Монгол УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах гэсэн үндсэн чиглэлийг баримталж бодлогын хүрээнд боловсруулсан байна.
НИТХ-аас энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн 2015 оны төсвийг баталсан бөгөөд тус төсөв батлагдсанаар Хан-Уул дүүргийн төсөвт  хэд хэдэн өөрчлөлтүүд орж байгаа юм байна. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас дүүрэгт олгох орлогын шилжүүлгийг 2,1 тэрбум, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих, боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 27,9 тэрбум төгрөгөөр, Хан-Уул дүүргээс Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дүнг 8,1 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байна. Үүнээс гадна 2015 оны төсвийн төслийг 2014 оны тодотгосон төлөвлөгөөнөөс 98,4 буюу нэг тэрбум 1,7 төгрөгөөр бууруулж орон нутгийн төсвийн орлогыг 19 тэрбум 364,2 сая төгрөг байхаар төсөвлөжээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар үр дүнгээ өгсөн олон ажлуудыг ажлын хэсгүүд танилцуулсан бөгөөд үүний нэг нь дүүргийн ИТХ-аас 2014 оныг "Хүүхдийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөр хэрэгжиж байгаа явдал байлаа. Тус хөтөлбөрийн зорилго нь хүүхдийг дэмжих, тэдний онцлогт тохирсон хэрэгцээг хангахуйц хандлагыг нийгэмд төлөвшүүлэх замаар аливаа шийдвэрт бие даан нөлөөлөх чадвар, оролцоог нь дэмжин амьдралын баталгаагаар хангагдах, эрхээ эдлэх боломжоор дүүрэн орчин бүрдүүлэх аж.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаас тодруулга авснаа хүргэж байна.

ХУД-ийн засаг дарга Ж.Ганхуяг:

Дүүргээс өргөн барьсан төсөл бол ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөгийн төсвийн орлоготой, тусгай шилжүүлгийн орлого 30 тэрбум төгрөг, нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийн орлого зарлагатайгаар төсөвт тусгагдсан байгаа.  Тус төсвөөр 2014 онд хийгдэж дуусаагүй байгаа гурван сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орно. Мөн нэг цэцэрлэг ашиглалтанд орох бол  дээрээс нь нэмээд дахиад гурван цэцэрлэг, сургуулийн цогцолбор ашиглалтанд орно. 100 хүүхдийн ортой эмнэлэг баригдаж эхэлнэ. Дараа нь Нисэх, Яармагийн арыг холбосон автобусын буудлыг холбосон долоон километр зам ашиглалтанд орно гэх мэтчилэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Мөн дүүргээс тавьж байгаа нэг томоохон ажил бол дүүргийн гэрэлтүүлгийг сайжруулахад анхаарах явдал юм. Энэ жилийн хувьд Яармагийн таван хороо, Нисэхийн 16-р хорооны гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн. Одоо 2015 онд нисэхийн 9,10-р хорооны гэрэлтүүлгийг хийнэ. Ингээд Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн хороо үндсэндээ зам нь бүрэн, гэрэлтүүлэг сайтай болж байна. Одоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь эхнээсээ бэлэн болж байна.

Сургууль цэцэрлэгийн  хичнээн хүүхдийн багтаамжтай баригдаж хэзээ нээлтээ хийх вэ?

Яг есөн сарын нэгэнд ашиглалтанд орох бага сургууль, цэцэрлэгийн гурван цогцолбор байна. 15-р хороо, 10-р хороо, 11-р хороонд тус тус баригдана. Нэг цэцэрлэгийг 10-р хороонд барина. 100 хүүхдийн эмнэлгийг 2015ондоо багтааж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өртгийн хувьд ямар байгаа вэ?

Нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор ойролцоогоор 2,1 тэрбум төгрөгийн өртөгтэй байгаа. 100 хүүхдийн эмнэлгийн хувьд зураг төсөл нь арай дуусаагүй байна. Урьдчилсан байдлаар хотын төсөвт орчихсон байгаа. Мөн зургаан хэсэг замын ажил байгаа бөгөөд энэ нь 15 тэрбум төгрөгийн өртөгтэй зам байгаа. Эхний ээлжинд хоёр замыг  ашиглалтанд оруулах зорилт тавиад ажиллаж байна. Энэ зам бол найман орчим тэрбум төгрөгийн ажил байгаа.

Тэвчиж болох зардлуудын хувьд ирэх онд ямар ямар зардлуудыг тэвчих вэ.

Засгийн газрын 147-р тогтоолын дагуу тэвчиж болох зардлуудыг тэвчинэ. Үүний дагуу томилгооны зардал УИХ-ын гаргасан тогтоолын дагуу Тамгын газрын 10 хувийн орон тоог хассан байгаа. Яригдаад байгаа орлогч нарын тоог багасгасан. Манайд гурван орлогч ажиллаж байсан бол одоо нэг орлогчтой болсон. Өөр ном, сонин, тавилга хэрэгсэл гэх мэтчилэн тэвчиж болох зардалыг бүгдийг нь хасч оруулсан байгаа. Нийтдээ дүүргийн төсвөөс хэмнэж болох зардалд 400-аад сая төгрөгийг хассан.

Нэхмэлийн шар барилгууд дахин төлөвлөлтөнд орсон байгаа. Энэ талаар .....

Хан-Уул дүүрэгт буулгаж дахин төлөвлөж барих 26 барилга байна. Үүний 20 нь бол энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй барилгын журмын дагуу үнэлгээ нь зарлагдсан. Ингээд таван багц болж манай 2,3-р хорооны нэхмэлийн шаруудад үнэлгээний хороо гарч ажилласан. Ингээд таван багцаас гурван багц дээр нь компаниуд шалгарсан. Тэр бол урьдчилсан шалгаруулалт. Одоо бол журмын дагуу 35 хоногийн дотор тухайн байгууллага иргэдтэй гэрээ хийх ёстой. Ингээд гурвалсан гэрээ байгуулж чадсан нь ажлаа үргэлжлүүлнэ. Фүжи холдинг компани, Нутгийн буян, Бэндер хаус гэсэн компаниуд нэгдүгээр багц, гуравдугаар багц, дөрөвдүгээр багцад шалгарсан байгаа.

ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг:

2014 оныхоо төсөвт сарын 30-нд дахин тодотгол хийх гэж байна. Өчигдөр өдөр нилээд ширүүхэн хурал боллоо. Манай Хан-Уул дүүрэг нэг л бүлгийн зохион байгуулалттай. Энэ бүлэг маань АН-ын 29 хүнтэй байдаг. Энэ хурлаараа хамгийн энгийн зорилго зорилтуудыг тавьлаа. Тэгээд ер нь нэг тэрбум гаруй төгрөг нэмэгдэж тавигдлаа. Хүүхэд хөгжил хөтөлбөр дээр нэг тэрбум шахуу төгрөг тавигдсан. Ирэх жил манай дүүргийн 50 жил болно. 50 жилдээ зориулж төсвөө энэ удаад бол тавьсангүй. Тэгэхдээ төсвийн тодотголоор зохих хэмжээний хөрөнгийг оруулъя гэсэн бодолтой байгаа. Сая иргэний харъяат шилжих хөдөлгөөний ерөнхий газарт 900 гаруй сая төгрөгийн тавигдсанаас 52 сая төгрөгийг нь тавиад бусдыг нь тодотголоор шийдэхээр боллоо. Ингэж тэвчиж болох зардлыг тэвчиж байна. Тэвчиж болохгүй зардлууд гэвэл сургуулийн урсгал зардал байна. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрт бид нар тэрбум төгрөг тавьдаг байсан бол үүнийг бага зэрэг  багасгаад 900 гаруй сая төгрөг тавьчихаад байна.

Он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын хувьд гурван сургууль, цэцэрлэгийн цогцолбор байна. Үүний төсөл нь он дамжиж хийхээр өсдөг тийм үзүүлэлт байдаг. Энэ жлийн хувьд Хан-Уул дүүргийн хэмжээнд төсөвт нь тусгагдаж байгаа юу?

Ерөнхийдөө энэ сургууль цэцэрлэгийн ажил нийслэлийн оролцоотойгоор хийгдэнэ. Дүүргийн оролцоотойгоор хийгдэж байгаа нэг л төсөл байгаа бөгөөд энэ цэцэрлэгийн ажил он дамжин орно. Үүн дээр төсөв нэг их нэмэгдэхгүй. Хоёр тэрбум нэг зуун сая төгрөгийн төсөв тавигдсан. Танагдаад тэр шүү дээ. Үүнээс юу гээгдэх вэ гэхээр ажил ер нь голдуу бүлгээр хийгдэх болов уу. Өчигдөр бид нар юу гэж шийдсэн бэ гэхээр хоёр, гурван хороо нийлж хийх төсөв ярьсан байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14247
0 эможи
keyboard_arrow_up