Монголчууд Буриадаас машин олноор авах болжээ
Рублийн ханш эрчимтэй унаж байгаатай холбоотойгоор Улан Үдийн машин зардаг газруудын борлуулалт хэд дахин нэмэгдсэн тухай "Байкал Медиа" мэдээлж байна.Машинуудыг хуучин үнээр нь зарж байгаад хамаг учир байгаа юм байна. Ийм байдлаар хүмүүс өдөр өдрөөр ханшаа алдаж байгаа рублийг дэмий алдахгүйн тулд хөрөнгө оруулалт хийж байгаа аж.Мөн энэ байдлыг манайхан овжин ашиглаж байгааг Байкал Медиа онцолсон байна. Ханш уналтаас өмнө оруулж ирсэн машинуудыг хуучин үнээр зарж байгаа, шинээр оруулж ирэх машиныг ханшны уналтыг тооцсон өндөр үнээр зарах юм байна.Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Улан Үдэд одоо сая рубль хүрч байгаа машин он гарсны дараа гэхэд доод тал нь хоёр сая рублиэр зарагдах аж. Оны эхээр 50 төгрөг байсан рубль одоо 25 төгрөг болж унажээ.