Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан болж байна

2014 оны 12 сарын 18

2014.12.18-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан дүүргийн ИТХ-ын байранд 10:00 цагт эхэллээ.

 

Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна. Үүнд:
1.    Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2015 оны зорилтын тухай
2.    Дүүргийн 2015 оны Орон нутгийн төсвийн тухай
3.    Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны төлөвлөний тухай
4.    Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Хан-Уул дүүрэг 2015 оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогын хүрээнд боловсруулсан байна.
1.    Хан-Уул дүүргийн Засаг дарга 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх
2.    Дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэх боломжит эх үүсвэрийг дайчлан татварын орлогыг өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс бууруулахгүй байх
3.    Монгол УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах гэсэн үндсэн чиглэлийг баримталж бодлогын хүрээнд боловсруулсан байна.
НИТХ-аас энэ сарын дөрөвний өдөр Нийслэлийн 2015 оны төсвийг баталсан бөгөөд тус төсөв батлагдсанаар Хан-Уул дүүргийн төсөвт дараах өөрчлөлтүүд орж байгаа юм байна. Үүнд:
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас дүүрэгт олгох орлогын шилжүүлгийг 2,1 тэрбум, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих, боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 27,9 тэрбум төгрөгөөр, Хан-Уул дүүргээс Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дүнг 8,1 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байна. Үүнээс гадна 2015 оны төсвийн төслийг 2014 оны тодотгосон төлөвлөгөөнөөс 98,4 буюу нэг тэрбум 1,7 төгрөгөөр бууруулж орон нутгийн төсвийн орлогыг 19 тэрбум 364,2 сая төгрөг байхаар төсөвлөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14235
0 эможи
keyboard_arrow_up