Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнг нэгтгэж байна
2014 оны 12 сарын 18
Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/965 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахыг үүрэг болгосон. Тооллогыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулсан байна. Тооллого дуусгавар болж, дүүрэг тус бүр дүн мэдээгээ нэгтгэх ажил явагдаж байна. Нэгдсэн дүнг энэ сарын 25-ны өдөр гаргах ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14216
0 эможи