Утаагүй зуух бэлэглэжээ
2014 оны 12 сарын 18
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар “Элит” дунд сургууль, “Хэн ч байхгүй юу” ТББ, “Эмпати ертөнц” ТББ-уудтай хамтран дүүргийн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой 30 өрхөд бүрэн шаталттай, утаагүй зуух олгожээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, хороодын Засаг дарга нар зуух тараасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14203
0 эможи