Өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

2014 оны 12 сарын 18

09.00 цагт “Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал” олон талт, нээлттэй хэлэлцүүлэгт “The Blue Sky” зочид буудлын 3 давхарт, “Кристал” хурлын танхимд болно. 

 09.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2014 оны “Нээлттэй хаалганы өдөр” эхэлнэ.

 10.00 цагт "ШИДЭТ ТОЛИНЫ НУУЦ" тоглолтын нэгдсэн бэлтгэл эхэлнэ. Бэлтгэлийн үеэр тоглолтын тасалбар авч болох юм.

 10.00 цагт Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 21 дүгээр хуралдаан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд эхэлнэ.

 12.00 цагт “Нахиаимпекс” ХХК-ийн эмийн шинэ үйлдвэрийн нээлт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах өөрийн байранд болно.

 12.00 цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Засгийн газрын дэд сайдуудын томилгооны талаар Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд мэдээлэл хийнэ.

 14.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд болно.

 14.00 цагт Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Ёндоны мэндэлсний 70 жилийн ойд зориулсан “Бичгийн ба аман зохиолын харилцааны асуудал” номын нээлт ШУА-ийн нэгдсэн нэгдүгээр байрны 410 тоотод болно.

 14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсвийн тодотголын тухай, Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14191
0 эможи
keyboard_arrow_up