Улаанбаатар хот Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөтгөх санамж бичиг байгууллаа

2014 оны 12 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Азийн сангийн Ерөнхийлөгч Д.Арнолдтой уулзлаа.
Уулзалтын үеэр тус сангийнхан нийслэлийн иргэд, оршин суугчдын аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд хүргэж байгаа нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хот төлөвлөлт, түүний дотор гэр хорооллын төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төслийн талаар товч танилцуулж, цаашид төслүүдийн цар хүрээг өргөтгөх, эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын дараа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Азийн сангийн Ерөнхийлөгч Д.Арнолд нар Улаанбаатар хот болон Азийн сангийн хоорондын хамтын ажиллагааны талаарх Санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт гэр хорооллын төлөвлөлтийг боловсронгуй болох чиглэлээр Улаанбаатар хотын хороодын зураглалыг хийх төслийг тус сантай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ингэснээр засаг захиргааны үндсэн нэгж болох хороодын түвшинд төлөвлөлт, төслийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, авлигатай тэмцэх, ил тод байдлыг бэхжүүлэх зэрэг олон төслийг цаашид өргөжүүлэн ажиллахаар тохирлоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14105
0 эможи
keyboard_arrow_up