Нийслэлийн төсвөөр 12 цэцэрлэг, гурван хүүхдийн эмнэлэг барина

2014 оны 12 сарын 17

Нийслэлийн 2015 оны төсвийг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ жил хөрөнгө оруулалтын чиглэлд хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг, эмнэлэгээр хангах асуудал хурцаар яригдаж байгаа билээ. Дээрх ажлын хүрээнд ирэх 2015 онд 12 сургууль, цэцэрлэгийг шинээр эхлүүлэхээр төсөвт суулгаж өгчээ. 2014 онд 88 сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил эхэлсэн. Эдгээрээс нэг сургууль, хоёр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 19 цэцэрлэг ирэх онд ашиглалтад орох аж. 2015 оны төсвөөс шинээр зургаан цэцэрлэг барьж, гурван цэцэрлэгт өргөтгөл хийх бол хоёр сургууль шинээр барьж, нэг сургуулийг өргөтгөн шинэчлэх юм байна. Концессийн гэрээний дагуу 12 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор ирэх жил нийслэлийн төсөвт Чингэлтэй,  Хан-Уул, Баянгол дүүрэг тус бүрт нэг хүүхдийн эмнэлэг нийт гурван хүүхдийн эмнэлэг шинээр барихаар тусгажээ. Хүүхдийн эмнэлэг барих нь Засгийн газар эрүүл мэндийн яамны чиг үүрэг хэдий ч үүнийг биелүүлэхгүй хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүй байгаа учраас хот өөрийнхөө төсвөөс ийнхүү  100 ортой гурван хүүхдийн эмнэлэг барихаар төсөвтөө тусгажээ. Ирэх онд эдгээр эмнэлгүүдийг барих газар бэлэн байгаа учраас ажлыг нь эхлүүлэн хөрөнгийг нь асуудлыг шийдвэрлэн явах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14098
0 эможи
keyboard_arrow_up