Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
2014 оны 12 сарын 16
Чингисийн талбайд сүндэрлүүлсэн шинэ жилийн сүлд модны гэрлийг асаах үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жилийн сүлд модны гэрэл асаах ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр сүлд модны дэргэд жижиг хэмжээний талбай бүхий дөрвөн метрийн өндөр карказтай тайз засаж, дуучин Б.Амархүү дуу хуураасаа хүргэсэн нь энэ. Нөгөөтэйгүүр төв талбайг тойрсон барилгууд шинэ жилийн уур амьсгал бүхий гэрэлтүүлгээ энэ үеэр давхар асаалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14077
0 эможи