УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 5 сая төгрөгийн үнэ бүхий даалинг төрийн музейд гардууллаа
2014 оны 12 сарын 16
Монгол төрийн түүхийн музейн гол танхимд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ССАЖЯ-ны сайд байхдаа Монголын нэрт уран хатгамалч С.Одончимэгээс бэлгэнд авсан хөөрөгний даалин мөн өөрийн бичсэн номнууудын дээжээс өнөөдөр тус музейд үзмэр болгон өгсөн юм. “Т-батаар ба сор үзмэр” нэртэй үзэсгэлэнгийн үеэр өнгөрсөн долдугаар сарын найманд бэлгэнд авсан бөгөөд даалин 5 сая төгрөгний үнэтэй гэнэ.
С.Одончимэг нь 13 настайгаасаа эхлээд уран хамтгамал хийж эхэлсэн бөгөөд түүний ээж А.Цэрэнхүү нь удам дамжсан уран хамтгамалч аав нь Монгол Улсын Ардын зураач А.Сэнгэцохио юм. Уг даалиний ерөнхий загварыг хүү Б.Ганбаатар нь гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
14054
1 эможи