Ц.Оюунгэрэл түүхийн музейд үнэт үзмэр хүлээлгэн өгнө

2014 оны 12 сарын 16

Монгол Төрийн Түүхийн музейн гол танхимд өнөөдөр 11 цагаас УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл үнэт үзмэр хүлээлгэн өгөх ёслол болно.

Тэрээр Монгол Төрийн Түүхийн музейд өөрийн бичсэн ном болон өөрийн бэлгэнд авсан хөөрөгний даалинг тус музейн сан хөмрөгт шилжүүлж хүлээлгэн өгөх юм байна.  Уг хөөрөгний даалинг Монголын нэрт уран хатгамалч С.Одончимэг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд өнгөрсөн долоодугаар сарын 8-нд "Т-батаар ба сор үзмэр" үзэсгэлэнгийн нээлтийн өдөр бэлэглэжээ. Уг хөөрөгний даалин 5 сая төгрөгийн үнэтэй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14041
0 эможи
keyboard_arrow_up