Урт цагааны замын зорчих хэсгийг нээлээ
2014 оны 12 сарын 19
Чингэлтэй дүүрэг, Төмөрчний гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох зам буюу Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг өнгөрсөн сарын 15-наас эхлэн хийсэн.
Тус ажил энэ сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх байсан бөгөөд өнөөдөр тус замын тээврийн хэрэгсэл зорчих хэсгийг нээсэн байна. Замын ажлыг "Төгс Үржих зам" ХХК зам хийж гүйцэтгэсэн бөгөөд байгалийн чулуун зам барихад цаг агаарын байдал хамаардаггүй юм байна. Ийнхүү нэг ч гэсэн зам хугацаанаасаа өмнө нээгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14038
0 эможи