Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 16

10:00 цагт Дашчойлон хийдийн хамба лам тэргүүтэй хамт олон есөн сая төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ГССҮТөвд хандивлах үйл ажиллагаа тус эмнэлгийн насанд хүрэгчдийн II тасагт болно. Утас: 99994629

10:45 цагт Туушин зочид буудлын 5-р давхарт “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014”-ын талаар хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хурлын дараа БОНХАЖ-ын Сайд Д.Оюунхорол, МБХ-ны ерөнхийлөгч М.Болд нар санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99130782

11:00 цагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монгол Төрийн Түүхийн музейн гол танхимд УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл үнэт үзмэр хүлээлгэн өгөх ёслол болно.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн  төвд "Үндэсний үйлдвэрлэгч 888" холбоо хэвлэлийн бага хурал зарлалаа. Засгийн Газар болон Хөгжлийн банкинд шаардлага хүргүүлэх болсон, Чингис бондоос санхүүжилт олгож, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажил аль шатандаа гацаад байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 88100660, 99837650

11.00 цагт Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хөндлөнгийн шинжээчдийн хийсэн үнэлгээг танилцуулах  хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд болно.

11.00 цагт Нийслэлийн ИТХ-ын 21 дүгээр хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсвийг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

12:00 цагт ирж байгаа шинэ оныг угтсан гайхалтай шинэ жилийн баярын тоглолтын талаарх мэдээллийг өгөх хэвлэлийн бага хурал Улсын  Филармонид  болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14035
0 эможи
keyboard_arrow_up