ТАНЫ СОНОРТ: Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08-20 болгож өөрчиллөө

2014 оны 12 сарын 16

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.

 


Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07-22 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчилж байсан. Тус зохицуулалт үйлчилж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад оруулж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохио суурилуулсан байна. Мөн нийслэлийн  иргэдээс  Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200, 1800-1234 дугаарын утсанд  дугаарын хязгаарлалтыг цаг, бүсчлэлд өөрчлөлт оруулах санал багагүй ирсэн тул Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах санал орууллаа. Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08-20 цаг, бүсчлэлийг өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15, зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ний өдөр хүртэл 2 янз байхаар төлөвлөсөн байна. Саналд бүсчлэлийг  зуны улиралд замын  хязгаарлалтыг тэлэх, өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх саналыг хэлэлцээд автозамын нэвтрүүлэх чадвар харьцангуй сайжирч байгаа тул иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэл болгон өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлийн өөрчлөлт өнөөдрөөс буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14018
0 эможи
keyboard_arrow_up