Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үйлчлэхээр боллоо

2014 оны 12 сарын 15

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд өөрчлөлт орууллаа. Маргаашнаас эхэлж дугаарын хязгаарлалт 08-20 цагийн хооронд үйлчлэх юм байна. Нийслэлийн замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 27-ноос эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор Улаанбаатар хотын ачаалал ихтэй гудамж замуудад хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцож байгаа. Гэтэл сүүлийн хэд хоног энэ хязгаарлалтын хүчинтэй хугацаа дууссан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сувгуудаар цацагдсанаар иргэд төөрөгдөлд ороод буй юм. Иймд одоо хэрэгжиж байгаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2/08 дугаарын “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгааг замын цагдаагийн газраас ч сануулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14001
0 эможи
keyboard_arrow_up