Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 12 сарын 15

09:00 цагт Монголбанк, Хүнс хөдөө аж ахуйн яам хамтран "Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгох" нэртэй хэлэлцүүлэг "Bluesky"-д болно. Тус хэлэлцүүлгээр хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалт болон санхүүжилт хэр зөв зохистой ашиглагдаж буй талаар ярих юм.  Утас 99170377

09:30 цагт НАМЭХ-ны 20 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, "Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна" үндэсний чуулган Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд болно.

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай, Тусгай зөвшөөрөл олголтын талаар авах зарим арга хэмжээний тухай, Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 99666553

11:00 цагт Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэлд бүрэн шинэчлэлт хийхээр зарлагдсан тендер буруу дүгнэгдсэн талаар Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Экологбус компаны гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, Эрдү компаны үйлдвэрийн дарга Л.Болд, болон инженерүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд" сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хурал хийнэ.  Утас 91912312, 99105070, 70008028

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13924
0 эможи
keyboard_arrow_up