“Архидалтгүй хороо” хөтөлбөр Хан-Уул дүүрэгт амжилттай хэрэгжиж байна

2014 оны 12 сарын 12

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 оны хагас жилийн төсвийн тодотголыг хэлэлцэн батлах үед “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зорилт тавьсан.

 

Уг хөтөлбөрийг Санхүүжүүлэгчээр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хэрэгжүүлэгчээр Бодлогоор дэмжье сан, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв, Манузол академи зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна. ХУД-ын ЗДТГ, ИТХ, ТББ-уудын санаачлагыг дэмжин ажилласнаар МУ-ын ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” санаачлагыг бодит ажил хэрэг болгосон байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр дүүргийн Соёлын ордонд  “Томоогүй явж боллоо Ээжээ” архигүй хороо-архигүй амьдрал-бодит үр дүн нээлттэй хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгууллаа. “Томоогүй явж боллоо Ээжээ” арга хэмжээнд ХУД ИТХ-ын дарга Д.Батбилэг, ХУД-ын Засаг даргын орлогч Д.Азжаргал, ХУД-ын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, ХУД ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонрагчаа болон дүүргийн хороодын Засаг дарга нар оролцлоо. “Архидалтгүй хороо” хөтөлбөр нь 2014 оны 10 дугаар сараас эхлэн, архидалт болон түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт өндөр байгаа дүүргийн 5,6,7 дугаар хороодыг түшиглэн хэрэгжиж байна аж. ХУД хороод болон дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамжийн хэлтэстэй хамтран иргэдийг “Архидалтгүй хороо” хөтөлбөрт хамруулах, орон гэртэй болгох, хувцас хэрэгслээр хангах зэрэг ажлыг зохион явуулсан бөгөөд тодорхой үр дүнд хүрсэн байна. Одоогоор 30 орчим иргэн архинаас хамааралтайгаар хүлээн зөвшөөрч, архины хор хордлогоо тайлуулах хөтөлбөрт хамрагдан 1 сар гаруй хугацаанд архи огт хэрэглэлгүй, архинаас татгалзах, гарах шийдвэрийг гаргаж байгаа нь ХУД-ээс хэрэгжүүлж буй “Архидалтгүй хороо” хөтөлбөрийн үр дүн гарч эхэлсээр байна. Энэ нь нийслэлд анх удаа Хан-Уул дүүрэг “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн бодит үр дүнд хүрч ХУД-ын эдийн засаг, нийгмийн 2015,2016 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг хүрүүлсэн байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13877
0 эможи
keyboard_arrow_up