Дугаарын хязгаарлалтыг цуцлaагүй
2014 оны 12 сарын 12
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн автомашины дугаарын хязгаарлалт өчигдөр буюу энэ сарын 11-нд дууссан тул өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн мэдээлэл зарим мэдээллийн цахим хуудсанд гарчээ.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, Дугаарын хязгаарлалт цуцлагдсан гэдэг ташаа мэдээлэл. Харин энэ сарын 15-нд болох НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмээний тухай асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудалд дугаарын хязгаарлалт 07,00-22-00 цагийн хооронд үйлчилдэг байсныг 08,00-21,00 цаг болгож өөрчлөх талаар тусгасан байгаа” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13811
0 эможи