Автомашины түр саатуулах байрыг нэмэгдүүлээ

2014 оны 12 сарын 12

Өнгөрсөн сард гаргасан Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хориглосон газар автомашинаа зогсоосон иргэдийн тээврийн хэрэгслийг тусгай ачигч, чирэгчээр зөөн шилжүүлэх зардлыг машины төрөл харгалзахгүй 55000 төгрөг болгосон. Тиймээс арваннэгдүгээр сарын 25-наас ачигч автомашины ачиж, тээвэрлэх зардлыг 55000 төгрөг болгож мөрдөж эхэлсэн билээ. Өмнө нь байсан гурван түр саатуулах байр хэтэрхий хол байрладгаас болж ачиж, тээвэрлэх зардал өндөр гарч байсан тул иргэдэд илүү ойр байрлалтай найман түр саатуулах байрыг шинээр байгуулжээ. Мөн дүүрэг бүрт ачигч машиныг хуваарь гарган ажиллуулж эхэлсэн учраас зөөх зай нь богиносож, иргэд ч түр саатуулах байрнаас автомашинаа авахдаа хол явах хүндрэлгүй болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13804
0 эможи
keyboard_arrow_up