Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 12 сарын 12

09:00-13:00 цагт Нийслэлийн хэмжээнд 2014 оны аравдугаар сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 110 бүртгэгдсэнээс 56 тохиолдол буюу 50.9 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн зэрэгтэй холбоотойгоор НЭМГ-аас “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” сэдэвт сургалтыг Хангарьд ордон хурлын танхимд /14 давхар /зохион байгуулна.

09:30-17:00 цагт “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” үндэсний зөвлөлгөөн  цагт ЭМСЯ-ны Сургалт мэдээллийн төвд болно.

10:00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь "Монгол Эмимпэкс" Концернтай хамтран ЭХЭМҮТ, Нийслэлийн амаржих газрууд болон Бүсийн оношилгооны төвийн нярайн эмч нарт зориулсан амьсгал хямралын хам шинжтэй дутуу нярайд сурфактант эмчилгээ хийх, эмчилгээний дараа хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хянах онол, практикийн сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 3 давхрын сургалтын танхимд зохион байгуулна. Утас: 99081835, 99072930

10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд хаяг шошгын зөрчилтэй эм болон онгоцны зөөвөрийн хоол хүнсэнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99070909

10:30 цагт "Дэлхийн хүн амын байдал 2014” тайлан бэлэн болсонтой холбогдуулан ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран ХАХНХЯ-ны хурлын танхимд Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 88093607

11:00 цагт “Монгол уран бичлэг” /Mongolian Calligraphy/ номын нээлт Монголын Үндэсний Музейд болно. Утас: 99296481

11:00 цагт Стандартчилал хэмжил зүйн газрын хурлын танхимд СХЗГ, МХЕГ-ууд хамтран Сав, баглаа боодолтой савласан барилгын материалуудын /цемент, будаг, замаск, цавуу г.м./ цэвэр тоон хэмжээнд болон нүүрсний шуудайн хэмжээнд “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай “, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай“ хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, стандартын мөрдөлтийн дагуу хяналт шалгалт хийж, мэргэжилийн арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох шийдвэр гарган ажилласан ажлынхаа талаар СХЗГ-ын Улсын байцаагч нар тайлагнах хурал болно. Утас: 99006864, 99159809

11:30 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газраас шинэ жилийн баяр, хүүхдийн амралт эхлэсэнтэй холбогдуулан гэмт хэргийн нөхцөл байдал, Зам тээврийн осол, зөрчил, салют, протехнийкийн хэрэгсэл, Архи согтууруулах ундааны хяналт, Хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, салют, протехникийн хэрэгсэл, Архи согтууруулах ундааны хяналт, хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах хэлтэс, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хуралУлаанбаатар хотын цагдаагийн газарт болно.

13:00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” номын дөрөвдүгээр ботийн нээлт Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд болно.

14:00 цагт БХИС-ийн Соёлын төвд БХИС-ийн анхны хүндэт доктор, профеcсор, чөлөөнд байгаа хурандаа Б.Банзрагч, хүндэт профеcсор, чөлөөнд байгаа хурандаа А.Гэлэгжамц нарын хөдөлмөр алдарыг тэмдэглэх дурсамж уулзалт болно. Утас: 99025803, 89125099

15:00 цагт Монгол улсын ШУА-ийн Эрдэм клубээс “Улс хөгжихийн үндэс машины үйлдвэрлэл, түүний эхлэл нь засварын жижиг дунд үйлдвэрүүд мөн” сэдэвт ярилцлага-хэлэлцүүлэг  ШУА-ийн Чуулганы танхимд болно. Утас: 99092150

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13791
0 эможи
keyboard_arrow_up