Өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрийн 07.00-22.00 цагийн хооронд тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хориглосон байсан. Гэхдээ саяхан өвлийн цагийн хуваарьт шилжиж 08.00-21.00 цагийн хооронд зохицуулалт хийхээр болсон.
Түүнчлэн НИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдөр гаргасан "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай" захирамжийн 1-р заалтын хугацаа хүчингүй болсон учир пүрэв, баасан /12 сарын 11, 12 нд/ гаригуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Энэ тухай замын цагдаа нар ч үүрэг авсан болохоор жолооч та хөдөлгөөнд оролцож болно.
Харин даваа гаригаас НИТХ хуралдаж энэ захирамж цаашид үргэлжлэх эсэхийг шийдэх юм байна.