Шинэ жилийн бүжгийн цэнгүүнийг зохион байгууллаа

2014 оны 12 сарын 11

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хан-Уул Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлал хөтөлбөр”-т хамрагдсан 350 өрхүүдийн гишүүдийн дунд Шинэ жилийн бүжгийн цэнгүүнийг зохион байгууллаа.
Хүрэлцэн ирсэн иргэдэд амьдралд нь дэм болох, урам зориг өгөх зорилгоор дүүргийн Соёлын ордон урлагын тоглолт, хороо бүрээс мэндчилгээ дэвшүүлж, шилдэг бүжгийн хос шалгарууллаа. Уг арга хэмжээний үеэр Шилдэг бүлэг, Шилдэг гэр бүл, Шилдэг ажлын хэсгийн гишүүн шалгаруулж өргөмжлөл дурсгалын зүйл гардууллаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13772
0 эможи
keyboard_arrow_up