Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалтын өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2014 оны 12 сарын 11
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 12 дугаар сарын 15-ны өдөр буюу даваа гаригт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
- Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн барилга /
- Хөрөнгө худалдаж авах тухай / Сүхбаатар дүүрэгт байрлах Төмөр замын доорхи авто замын нүхэн гарц /
- Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах 475, СБД-ийн 11 дүгээр хороонд байрлах 552, СХД-ийн 5 дугаар хороонд байрлах 233 дугаар Ус түгээх байрууд /
- Цэцэрлэг татан буулгах тухай / Хан-Уул дүүргийн 137 дугаар цэцэрлэг /
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай / Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Гэрлэх ёслолын ордон, Асгат ОНӨААТҮГ, Багачууд хүнс ОНӨААТҮГ, Өсвөр хүнс ОНӨААТҮГ, Хүнс хангамж ОНӨААТҮГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /
- Журам батлах тухай / Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх /
- Журам батлах тухай / “Нийслэлийн сайн малчин” шалгаруулах журам /
- Журамд өөрчлөлт оруулах тухай / “Нийслэлийн тэргүүний фермер” шалгаруулах журам /
- Хөтөлбөр батлах тухай / Нийслэл хот орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр /
- Хөтөлбөр батлах тухай / Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр /
- Хөтөлбөр батлах тухай / Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр /
- Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай
- Тусгай зөвшөөрөл олголтын талаар авах зарим арга хэмжээний тухай
- Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэх асуудлыг дэмжих тухай
Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай / Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай тогтоол /- ын асуудлыг хэлэлцэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13757
0 эможи