Хан-Уул дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийг Швейцарийн “ANUNAKI MINERALS GROUP” танилцууллаа
2014 оны 12 сарын 11
Энэ оны 08 дугаар сард Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллах саналын дагуу Швейцарийн “ANUNAKI MINERALS GROUP”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён В.Люкхард зочлон ирж Нисэх, Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүчний талаар харилцан санал солилцож, дараагийн уулзалтад төслийн эхний танилцуулга хийхээр болсон.
Төслийн эхний танилцуулгаа энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр “ANUNAKI MINERALS GROUP”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён В.Люкхард, худалдааны салбарын хэлтсийн дарга ноён Wolf Ulrich Plante болон Ахлах архетектур Markus Wey нар хүрэлцэн ирж танилцууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13734
0 эможи