Мөсөн гулгуурын талбайг өнөөдөр нээнэ

2014 оны 12 сарын 16

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингис хааны талбайд 2 дахь жилдээ байгуулахаар болж, өчигдрөөс засч эхэллээ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм. Талбайн ашиглалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл  ОНӨААТҮГ хариуцаж ажиллана. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын талбай 12 сарын 16-ны өдөр буюу өнөөдөр иргэдэд үйлчилж эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13722
0 эможи
keyboard_arrow_up