Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал
09:00 цагт НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 30 жилийн ойд зориулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл байгууллага хамтран зохион байгуулах “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт Монгол Улсад” онол, практикийн бага хурал Засгийн газрын XI байрны дугуй зааланд болно.
09:00 цагт ГХЯ-ны Олон улсын байгууллагын газар Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар ээлжит 5 дах удаагийн хамтарсан сургалт, семинарыг ГХЯ-нд зохион байгуулна.
09:00 цагт Шинжлэх Ухааны Академи, АНУ-ын Азийн сан, Америкийн Монгол Судлалын Төвийн Монголд зориулсан ном хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Нээлттэй мэдээлэл, мэдлэгийн хүртээмж баэрдэм шинжилгээний тогтвортой харилцаа" сэдэвт семинарыг Монголын Номын Сангуудын Консорциум Төрийн бус байгууллага (TББ)-тай хамтран Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна.
09:00-17:00 цагт “Blue sky”- ийн Даймонд танхимд Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулган нээлтээ хийнэ Чуулганд УИХ-ын БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар оролцоно.
09:30 цагт “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” үндэсний зөвлөлгөөн ЭМСЯ-ны Сургалт мэдээллийн төвд болно.
10:00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь "Монгол Эмимпэкс" Концернтай хамтран ЭХЭМҮТ, Нийслэлийн амаржих газрууд болон Бүсийн оношилгооны төвийн нярайн эмч нарт зориулсан амьсгал хямралын хам шинжтэй дутуу нярайд сурфактант эмчилгээ хийх, эмчилгээний дараа хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хянах онол, практикийн сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 3 давхрын сургалтын танхимд зохион байгуулна. Утас: 99081835, 99072930
10:30 цагт Хан уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч нар ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэхээр болжээ. Учир нь эмнэлгийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэх шийдвэр гараад удаж байгаа ч өнөөдрийг хүртэл цалинд нь өөрчлөлт ороогүйтэй холбоотой гэнэ. Утас: 91014101, 91992213
10:30 цагт МУИС-ийн төв байранд Монгол хэл бичгийн ухааны доктор, профессор Т.Дашцэрэнгийн хэлбичгийн ухаанд оруулсан олон ажлын талаарх бага хурал болно.
11:00 цагт "229-р цэцэрлэг" Ард түмний төсөл"-ийг санаачлагчдын хэвлэлийн хурал Төрийн ордны зүүн талд байрлах "Лобби" төвийн 3 давхарт болно.
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно. Утас: 261502, 99155044
12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд төр засгийн хоосон тайвшруулалтаас залхсан цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхдүүд нэгдэн тэмцэхээр болсон тухай мэдээлэл хийнэ.
13:00 цагт ГХЯ-нд зохион байгуулагдаж буй “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар ээлжит 5 дах удаагийн хамтарсан сургалт, семинарын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
13.30 цагт Засгийн газрын XI байрны үүдэнд Тахарын албанаа хэрэглэх хуяглан хүргэх тэрэг, тусгай хэрэгслийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа болно.
14:00 цагт МУИС-ийн дугуй зааланд түүхч Дүгэрийн Гонгорын 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
14:00 цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэрэмжит "Corporate Excellence 2014" шагналыг анх удаа Монгол улсаас "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК -д гардуулах ёслолын ажиллагаа "Вагнер Ази" ХХК-ийн төв байранд болно. Хаяг: Баянгол дүүргийн 4-р хороо, Баруун үйлдвэрийн гудамж 133, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн төв байр (Гурвалжингийн гүүрнээс урагшаа яваад эхний эргэлтээр зүүн тийш эргэн 300 м явна).