Занабазарын бүтээл ПАРИСТ дуудлагаар зарагдах гэж байна

2014 оны 12 сарын 10

“Sotheby” компани маргааш Монголын нэгэн ховор бүтээлийг Парист дуудлага худалдаагаар зарах гэж байна. Энэ нь Монголын анхдугаар Богд Занабазарын 17 дугаар зуунд бүтээсэн хүрэл цутгамал Ногоон Дарь эх /Shyama Tara/ бурхан юм. “Sotheby” компани дэлхийд алдартай чамин, ховор, үнэтэй эдлэлийг дуудлага худалдаагаар оруулдаг гэдгээрээ алдартай. Манай улсын үнэт өв болох Занабазар хийцийн хүрэл Дарь эхийн цутгамал дүрийг худалдах гэж буй талаар зар таржээ. Аукционы албан ёсны цахим хуудаст зарлаж буйгаар Дарь эхийг 200000-300000 еврогоос эхлэн дуудах гэж байгаа аж.

1954 онд Парист Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс худалдаж авсан ба анх авсан хүний үр удам нь одоо хүртэл эзэмшиж байгаа юм байна. Улаанбаатар хот дахь Богд хааны ордон музейд Дарь эхийн 23 хувилгаан дүр бүхий хүрэл цутгамал дүр байдгийг “Sotheby” компани хүрэл бурхны тайлбар дээр онцлон бичжээ. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Түгээх     Share on facebook Share on twitter

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13663
0 эможи
keyboard_arrow_up