Нийслэлээс "олон улсын хүний эрхийн өдөр"-өөр хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг шагналаа

2014 оны 12 сарын 10

Нийслэлийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйчилгээг хурдан шуурхай олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандартыг мөрдүүлэн ажиллах чиглэлээр  хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнийг Олон улсын  хүний эрхийн өдрийг  тохиолдуулан  шагнав. “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Б.Оргодолыг, Нийслэлийн Засаг даргын “ Жуух бичиг”-ээр Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгорыг тус тус шагналаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13627
0 эможи
keyboard_arrow_up