Улаанбаатар хот орчин үеийн стандартад нийцсэн ТҮЦ-тэй болно
2014 оны 12 сарын 10
Нийслэлийн ИТХ-аас "Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам баталсан. Энэ дагуу ТҮЦ галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, багаж хэрэгсэлтэй, хяналтын камертай байх учиртай. Мөн эрүүл ахуйн стандартад нийцсэн ариун цэврийн өрөөтэй, бохир урсгах, зөөврийн цэвэр усны нөөцтэй, ариутгал, халдваргүйжүүлэх бодистой байх ёстой. Уг шаардлагад бүрэн нийцсэн ТҮЦ-ийг Хан-Уул дүүргийн 3 хорооны Ажилчдын алдар талбайд өчигдөр нээлээ. Эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан 5:5 метр хэмжээтэй, дотроо био ОО-той уг ТҮЦ-ийг Киг ХХК нийлүүлж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13620
0 эможи