Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг батална
Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах Удирдах хорооны хурлыг зохион байгууллаа. Уг хуралд Удирдах хорооны гишүүд болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хурлаар Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн талаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Улаанбаатар хот ба Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шуллхаммер нар танилцуулга хийлээ. Энэ үеэр Удирдах хорооны гишүүд санал шүүмжлэл өрнүүлж, эдийн засгийн хөгжлийн стратегийг нийслэлийн зохих төвшний байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэхээр боллоо.