Хан-Уул дүүргийн "Ажилчны урлагийн их наадам"-ын шилдгүүд тодорлоо

2014 оны 12 сарын 10

Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас энэ сарын нэгнээс 20-ны хооронд "Хан-Уулын авьяастан-2014" зорилтот төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд "Ажилчны урлагийн их наадам", "Цас ба хүүхдүүд уран зургийн уралдаан", "Морин хуурын бага наадам", Засаг даргын нэрэмжит "Амьд хөгжмийн наадам" гэсэн 4 төрлийн тэмцээнийг  зохион байгуулж байгаа ажээ.

 

Энэхүү төслийн эхний үйл ажиллагаа болох  "Ажилчны урлагийн их наадам"-ын 2 дахь үе шат өчигдөр тус дүүргийн  Соёлын ордонд зохион байгуулагдлаа. Ажилчны урлагийн их наадам"-д дүүргийн 16 хороо 9 байгууллагын 1800 гаруй ажилтан, албан хаагч нар оролцож, өргөн цар хүрээтэй болж өндөрлөлөө. Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын шилдгүүдийн шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж. Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон бусад төлөөлөгч нар  гардууллаа. Тус наадмын шилдгүүдийн нэгдсэн гала тоглолт энэ сарын 12-ны 14 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох ажээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13602
0 эможи
keyboard_arrow_up