Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн байна

2014 оны 12 сарын 09

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2014 оны 12 дугаар сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын баруун баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 10-12 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв

Арванхоёрдугаар сарын 10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11-13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13486
0 эможи
keyboard_arrow_up