Номын худалдаачид шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна

2014 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан 58 худалдаачин тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр  “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг Сүхбаатар дүүргийн 8-р хороо Багшийн хөгжлийн ордны ар талд барьж, номын худалдаачдад хүлээлгэж өгсөн. Тус худалдааны төв нь 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгааны асуудлыг ердийнхөөс 5 дахин хэмнэлттэйгээр шийдэж өгсөн гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байсан. Харин худалдаачид байрны ашиглалтын төлбөрөө өөрсдөө төлж, гаднах талбайгаа тохижуулахаар болсон юм. Энэхүү худалдааны төвд хуучны ховор номуудыг зарж байгаа төдийгүй ажлын байр дулаахан, тохилог учир үйлчлүүлэгчид ам сайтай байгаа гэдгийг худалдаачид хэлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13453
0 эможи
keyboard_arrow_up