Хог тээвэрлэлтэнд 6,7 тэрбум, цэцэрлэгжүүлэлтэд 300 сая төгрөг төсөвлөжээ
2014 оны 12 сарын 08
Ирэх жил хог тээвэрлэлтийн нийт зардлыг 6,7 тэрбум төгрөгөөр баталжээ. Гэвч үүнийг нөгөө алдарт ногоон уутыг үйлдвэрлэх мөнгө хэмээн зарим иргэд андууран их л ундууцаж байгаа ажээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд хогны ногоон уутыг үйлдвэрлэхэд 3-4 орчим тэрбум төгрөг зарцуулсан нь бий. Тэгвэл энэ жил улам өсч 6,7 тэрбум төгрөгт хүрсэн байж мэдэх нь. Хог тээвэрлэлтийн нийт зардал нийслэлд 6,7 тэрбум төгрөг гэвэл арай л бага тоо. Учир нь өнгөрсөн жил хог тээвэрлэлтийн нийт зардлыг 20 гаруй тэрбум төгрөгөөр баталж байсан шүү дээ. Үүнээс гадна ирэх онд нийслэлийн гудамж, талбайн цэцэрлэгжүүлэлтэд 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13409
0 эможи